С.САРУУЛ
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалтын ажиллагаа 07:00 цагаас эхэлж оройн 20:00 цагт өндөрлөх хуультай. Тэгвэл төрийн гурван өндөрлөг хаана санал өгөх мэдээллийг хүргэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа 48 дугаар сургуулийн санал авах байрт, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11.40 цагт мөн л 48 дугаар сургууль дээр очиж, саналаа өгнө. Харин Их Хурлын дарга Г.Занданшатар Удирдлагын академийн санал авах байранд саналаа өгөх товтой байна.
Эх сурвалж: www.polit.mn