Т.САЙХАН

Циркийн барилгатай холбоотой асуудал сүүлийн үед яригдах болов.  Тэгвэл Соёлын сайд С.Чулуун циркийн хувьчлалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Монголын циркчид дэлхийд эхний гуравт бичигдэх хэмжээний сайн уран бүтээлчидтэй. Гэтэл өнөөдөр майхан дотор, шороон дээр тоглож байна. Ажлын хэсэг судалж байгаад менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй уулзах байх. Циркийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Гэрээнд циркийн үйл ажиллагаа тасралтгүй явуулах тухай заасан. Энэ заалт зөрчигдсөн эсэхийг ажлын хэсэг судалж байгаа" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn