Б.ОД

“Dominion Voting System” байгууллагаас манай улсын Сонгуулийн ерөнхий  хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн газрын захирал Д.Баясгаланд  хандан өнгөрсөн сарын 15-нд захидал илгээжээ. Тэд “Бид таны хүсэлтээр сонгуулийн үр дүнг харуулдаг дата өгөгдлийн программыг Сонгуулийн менежментийн системээр /Election Management System/-ээрээ шалгаж үзлээ. Сонгуулийн орой дараах зүйлс болсныг бид ойлголоо. Дэлгэцэн дээр үзүүлж байгаа сонгуулийн саналыг гуравдагч этгээд Microsoft Excel программ ашиглан цуглуулжээ.  Энэ этгээд 30 орчим минут сонгуулийн үр дүнгийн системд нөлөөлж, жижиг нэр дэвшигчдийн тоог буруу гаргасан байна. Манай баг өөрийн бүтээсэн программаар Microsoft Excel-ээр цуглуулсан тоон өгөгдлийн зарим хэсгийг нэмэлтээр судаллаа.  Энэ файлыг нээж үзэхэд Microsoft Excel нарийн тоог харуулсан. Гэхдээ хүснэгтэн мэдээллийн зарим формат өөрчлөгдсөн байв” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn