Т.САЙХАН

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилохоор болжээ.

Тус компанийн ТУЗ-ийн хурал ирэх даваа гаригт болох бөгөөд гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон байна. 

Д.Хаянхярваа нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан билээ.  Мөн өмнөх парламентад МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. МАН дотор М.Энхболдын фракцынх гэгддэг улстөрч билээ. 

Эх сурвалж: www.polit.mn