С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг эргүүлэн татах хөдөлгөөнийг аймгийнх нь МАН өрнүүлж эхэлжээ. Тодруулбал, Б.Чойжилсүрэнг МАН-ын дүрмийн үндсэн заалтыг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцуулахаар МАН-ын Удирдах зөвлөлд хандаад байгаа аж. Түүнийг увайгүй үйлдлээ зогсоохгүй бол Увс аймгийн МАН-ын нийт гишүүдэд мэдэгдэж УИХ-ын гишүүнээс эгүүлэн татаж хүртэл тэмцэнэ гэжээ. Увс аймгийн МАН-аас Б.Чойжилсүрэнд хүргүүлсэн шаардлагад “Таны зохион байгуулж санхүүжүүлж бие даалган өрсөлдүүлж байгаа 10 гаруй нэр дэвшигч тойрог бүр дээр санал хувааж ялагдалд хүргэх ноцтой үр дагавар авчрах нөхцөл бүрдүүллээ. Нэр дэвшсэн 10 гишүүн намын дүрэм зөрчиж байгаа учраас намаас гарсанд тооцож байна. Таны энэ үйлдэл намын дотоод эв нэгдлийг алдагдуулж, гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил урам зоригийг мохоож байна. 2008 оноос хойш Хурд компанийн захирал Д.Цогтоо, П.Нямдаваа нар Увс аймгийн 2020 оны ИТХ-д бие даан нэр дэвшигчдийг дэмжиж ах дүү нар болон бусад тойрогт 10 гаруй МАН-ын гишүүнийг санхүүжүүлж байгаа нь дүрэм зөрчсөн гэж үзэж байна” гэсэн байна.

 Эх сурвалж: www.polit.mn