С.САРУУЛ

УИХ-ын дарга Г.Занданшатар, Инновац цахим бодлогын хорооны дарга Н.Учрал нар парламентын үйл ажиллагааг цахимд шилжүүлж байгаа талаар (2020.10.07) мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Техник ажиллагаа, цаг хугацаа зарцуулдаг байсан тайлан боловсруулах, гүйцэтгэлийн ажлууд, УИХ-ын гишүүдийн албан хэрэгцээнд ашиглагддаг систем, хуралдааны хуваар зэрэг цаасаар тараагддаг бүх материалыг цахим хэлбэрээр тараагдаж байгаа. Чимэгэ систем ашиглаж, гишүүдийн яриа, хэлсэн үг, протоколыг хүний оролцоо багатайгаар тэмдэглэгдэх, цаас хэмнэхээс гадна маш сайн хяналтын системтэй болж байна” гэв.

Цаасгүй парламентын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар хуулийг олон нийтэд таниулах ажил үр дүнд хүрч, хууль тогтоомжийн хуулийн дагуу цахим системийг албан ёсоор нээж байна. Түүнээс гадна хууль санаачлагч боловсруулах шатандаа олон нийтэд таниулах, хамтран ажиллах, илүү нээлттэй болгох, иргэд хэрэглэгчийн эрхээд нэвтэрч, хууль санаачлагчтай шууд харилцаж, саналаа илэрхийлэх боломж бүрдэж байгаа аж. Цаашид  УИХ, байнгын хорооноос зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг, хуралд цаас тараахгүйгээр QR код ашиглаж, хэрэглээндээ нэвтрүүлэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn