С.САРУУЛ

 Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ сарын 6-нд гаргалаа гэж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван мэдэгдлээ. ФАТФ хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ирээд буцсан юм. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/  өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn