Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээр  гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж чагнасан хэмээн ТЕГ-ын 11 албан тушаалтныг яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч  Ц.Насанбат тайлбар өглөө.  Тэрээр энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг өглөө. 

 ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тагнаж чагнуулсан асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандсан байдаг.  Тэрээр өөрийг нь тагнаж, чагнахад оролцсон байж болзошгүй Тагнуулын байгууллагын 11 хүний нэрийг өгчээ. Тусгай хяналтын дэд хорооноос түүний хүсэлтийг прокурор руу шилжүүлсэн юм. Үүн дагуу прокурорын газар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж  эхэлсэн бололтой. 

Эх сурвалж:www.polit.mn