Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга Японы 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ.

Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тус улсын орчин цагийн түүхэнд хамгийн удаан хугацаанд Засгийн эрхийг барьсан Абэ Шинзог залгамжилж Ёшихидэ Сүга нь Ерөнхий сайдаар томилогдсон билээ.

Эх сурвалж:www.polit.mn