Д.АРИУН 

 

Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулж буй “Итгэл даах төрийн албаны зөвлөл” уриатай зөвлөгөөн өнөөдөр /2020.09.10/  эхэллээ. 

УИХ-ын Хэвлэл Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээлснээр, зөвлөгөөнд 14 яам болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Говь-Алтай аймгийн сумдын төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг төрийн захиргааны албан хаагчдын төлөөлөл болсон нийт 120 албан хаагч оролцож байна.  Ковидын халдвараас сэргийлэх, халдвар хамгаалалтын дэглэмийн дагуу уг зөвлөгөөнийг нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хүртээмжтэй байлгах зорилгоор 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагуудад цахим системээр шууд дамжуулан хүргэж байгаа аж. Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn