С.УЯН

Энэ зун тарваган тахлын идэвхжил маш өндөр байна. Манай улсын хэд хэдэн аймаг суманд тарваган тахлын шинж тэмдэг илэрч Говь-Алтай, Өвөрхангай, Завхан аймагт тарваган илрээд байгаа юм. Хамгийн сүүлд илэрсэн Тосонцэнгэл суманд эмчлүүлж байгаа хүний биеийн байдалд хүнд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл тарваган тахал өвчний идэвхжлийн улирал зургадугаар сараас эхлэн, найм, есдүгээр сард оргил үедээ хүрдэг бөгөөд аравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг тул анхаарал, болгоомжтой байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn