Т.САЙХАН
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /08.28/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүнийг чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарыг үрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэднийг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө гаргасан гэдгийг хэлж байв. Ц.Болдсайхан нь 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнтэй холбоотой маргаан одоо ч намжаагүй байна. Ерөнхийлөгчийн зүгээс СЕХ-ны удирдлагыг өөрчлөх асуудлыг эрх баригчдад удаа дараа илэрхийлсэн билээ.
Эх сурвалж:www.polit.mn