Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн /08.27/ чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн, буцаалаа.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: " Х.Нямбаатарын хуульд гар дүрдэг асуудал хэрээс хэтэрч байна. Та хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож бууруулсан. Үүнээс болж 800 гаруй хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гэмт хэрэгтэн бидний дунд явж байна. Үүнийг засна гэж бөөн шоудсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг сэргэсэн хүн байхгүй байна. Зөрчлийн хуулиар Монгол Улсын тал хүн ам торгуулсан. Засна гээд л шоудаад явж байна. Та хуулийг хуульчийн биш улс төрийн нүдээр хардаг юм байна. Шүүгч нарыг сэлгэх юм бол нарийн мэргэшээгүй учраас бүр илүү түгжрэл үүснэ шүү дээ. Удахгүй дахиад энэ буруу юм байна гээд засаж оноо авах юм байна л даа. Ийм байдлаар хууль шүүхийн тогтсон тогтолцоог эвдэж болохгүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn