Б.ОД
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэрийг дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн байна. Дэд хорооны даргыг дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно гэж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг.
Эх сурвалж:www.polit.mn