Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний геологийн албаны даргаар О.Чулууныг томилсон байна. Тэрээр, Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм.

УУХҮЯ-ны харьяанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа. Үндэсний геологийн алба нь зургаан хэлтэстэй 68 хүний орон тоотой байхаар баталсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn