Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томиллоо.  Тэрээр 2018 оноос ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм. Засгийн газрын энэ сарын 12-ны хуралдаанаар бичил, жижиг дунд бизнес эрхлэх өрх, гэр бүлийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрийн газрыг байгуулсан.

Эх сурвалж:www.polit.mn