Ч.Зотол
МАН-ын бүлгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ж.Сүхбаатар гишүүнээр ахалж ажиллах юм.
Тэрээр тус хуулийн төслийн талаар бүлгийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний үзэж буйгаар “Энэ хууль бол орон нутгийн барих Бага Үндсэн хууль” гэв. Тэгвэл хуулийн төсөлтэй холбоотой сөрөг хүчнээс гарч байгаа шүүмж болох орон нутгийн сонгууль болох гэж байхад хуульд гар хүрэх нь зохистой, эсэх асуудлыг тавьж байгаа юм. Ж.Сүхбаатар гишүүн хэлэхдээ “Хуулийн заалтуудыг 2020 оноос эхлэн дагаж мөрдөхөөр байгаа ч хуулийн төслийг ээлжит бус чуулган үеэр багтаан хэлэлцэхээр бүлэг санал нэгдсэн. Улс төрийн намын үүрэг оролцоо орон нутгийн удирдлагад ямар байх тухай асуудал нэлээд анхаарал татсан заалт болж төсөлд суусан. Улс төрийн намтай холбогдох зарим зохицуулалтыг намын тухайн хуулийг хүрээнд авч үзэх нь зүйтэй гэж үзсэн. Хот тосгосны тухай хуульд гишүүд анхаарч байгаа. Тусад нь ажлын хэсэг байгуулна, төсөл нь бэлтгэгдэж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд олон зарчмын зөрүүтэй санал гарч байгаа тул эцэслэгдсний дараа нь нэгдсэн мэдээлэл өгнө” гэлээ.
ЭХ СУРВАЛЖ:POLIT.MN