Ч.ОЛДОХ 

АН-ын УИХ дахь бүлгээс ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд   ямар байр суурь баримтлах  талаар мэдээлэл хийлээ.Хэвлэлийн хуралд бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, ажлын хэсгийн ахлагч н.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар оролцов.

АН-ын гишүүд зээлийн хүүг бууруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байгаа. Харин гадаадад байгаа иргэдээ татаж авахад олон улс, гадны байгууллагуудаас илгээсэн хандив, тусламжийг  хэрхэн зарцуулж байгааг шалгуулна. Эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдийн гомдол, саналын мөрөөр ажиллах, нэмэлт онгоц нисгэх талаар судалж  асуудал дэвшүүлнэ гэж  мэдэгдэв.

Энэ үеэр АН-ын гишүүн Ж.Батсуурь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өгөв. Тэрээр тус хуулийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүнийг  удирдаж байгаа бүх шатны асуудлыг зохицуулдаг эрхзүйн гол бичиг баримт. Үндсэн хуулийн дараа орох том хууль гэж үзэж байгаагаа илэрхийлээд ээлжит бус чуулганаар яаран сандран хэлэлцэх гэж байгаа нь буруу хэмээн байр сууриа илэрхийлэв.

 

ЭХ СУРВАЛЖ:WWW.POLIT.MN