С.САРУУЛ

Засгийн газар элчин сайд, консултай холбоотой хэд хэдэн томилгоо хийжээ. Үүний дотор Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Франц суух Элчин сайдаар томилохоор болсныг манай сайт анх мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч ялагдсан УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилох шийдвэрийг Засгийн газар гаргажээ.

Л.Элдэв-Очир нь:

1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын конторт монтёр, мастер, ерөнхий инженер, дарга

1992-1994 онд “Мон Стар” компанийн захирал

1996-1998 онд “М-Си-Эс Интернэйшнл” компанид дэд захирал

1998-2003 онд “Спирт Бал Бурам” компанийн ерөнхий захирал

2004-2008 онд “Зүүнхараа Трейд” компанийн гүйцэтгэх захирал

2009-2012 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгч

2012-2013 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх

2013-2016 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажилласан байдаг.

Эх сурвалж: www.polit.mn