С.САРУУЛ

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Мөн хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна.

Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир арванхоёрдугаар сарын 01-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр болов.

Эх сурвалж: www.polit.mn