С.САРУУЛ

УИХ-ын сонгуулийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ  хариуцлага хүлээхээ мэдэгдлээ. Тэгвэл тэрээр өнөөдөр намын тамгаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өглөө. /2020.07.08/ АН даргын сонгуулиа товлож долдугаар сарын 6-9-ний хооронд Ардчилсан намын даргад нэр дэвших хүмүүсийн бүртгэж байгаа юм. Мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Харин санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдах бөгөөд сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналаа өгөх эрхтэй юм байна. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар зохион байгуулж эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn