С.САРУУЛ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.07.07/ хуралдаанаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсан.Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл 15:00 цагаас эхлэн Төрийн ордонд хуралдаж сайд нарынхаа нэрийг хэлэлцэж байна. Засгийн газар  Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллах юм. Сайд нарын нэр эхнээсээ тодорч эхэлсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн сайдаар Д.Цогтбаатар, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр нарын нэрс яригдаж байгаа гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: www.polit.mn