Т.САЙХАН
УИХ-ын анхдугаар чуулган эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн илтгэл тавьсан. Ерөнхийлөгчийг илтгэл тавьсаны дараа гишүүд үг хэлж асуулт асуусан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Сонгууль шударга болсон бол ялах ёстой байсан олон хүмүүсийн өмнөөс үг хэлье. Дэндүү шударга бус сонгууль болсон. Цагдаа маш бүдүүлгээр ажилласан. Сүүлийн хэдэн долоо хоног миний хэдэн туслахууд тагнуултай кино үзсэн тулдаа л би амьд үлдлээ. Уулзалтад орчихоод бултаж зугтах л ажил хийнэ шүү дээ. Бодит үнэн. Ямар аймшигтай аархсан, ичгүүргүй сонгууль болов оо. Энэ янзаараа байвал монголын улс төр авлига, хүнд суртал, бузар булайгаас салахгүй. Сонгуулийн ерөнхий хороонд хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсэг гаргаад хуулиндаа өөрчлөлт оруулахгүй бол шударгаар зүтгэе гэсэн олон хүн энэ зааланд орж ирэх ямар ч боломжгүй болж байна. Ажлын хэсэг яаралтай байгуулж хууль дүрмээ сайжруулах ёстой гэж үзэж байна" гэв.
Эх сурвал:www.polit.mn