Т.САЙХАН

УИХ-ын чуулганы анхдугаар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрээр "УИХ-ын эрхэм гишүүд ээ, найм дахь удаагийн сонгуулиар сонгогчдын итгэл авч сонгогдсонд баярт хүргэж амжилт хүсье. Улс орны маань өмнө нийгмийн эдийн засгийн хүнд асуудал хүлээгдэж байна. Зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай үед та бүхэн хууль тогтоогч боллоо. Ард олны итгэлийг авсан тул ёс зүйтэй байж, иргэдийнхээ боломжийг ашиглаж хулгайлах бус иргэддээ илүү их боломж олгохын төлөө ажиллахыг хүсье.

Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас их хэмжээгээр авсан, увайгүй үйлдэл гарсан. Хүний амь хөнөөсөн, лиценз өөртөө авсан зэрэг хэрэгт нэр холбогдож, ард иргэдийн итгэлийг алдах тохиолдол удаа дараа гарсан" гэлээ. Мөн  Өнгөрсөн хугацаанд 27 гишүүн өөртөө болон түүний хамаарал бүхий этгээд 1,170 тендер авсан нь тогтоогдсон. Өмнөх парламентад 18 гишүүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан байна.  УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүнээс 37 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгуулж байсан.  Зургаан нэр дэвшигч цагдан хоригдлоо.  2009 оноос хойш СЕХ-ны удирдлага өөрчлөгдөөгүй байгаа нь асар их ялзарсан, надад хэн хэлэхэв гэсэн биеэ тоосон байдал үүсгэсэн байна. СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn