Т.НОМИН

2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцэж, зарим нам эвсэл, бие даан нэр дэвшигчид Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байна.  Энэ үеэр  ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан байр сууриа илэрхийллээ.  Тэрээр "Ардчилал шударга ёсон дээр тогтдог. Шударга сонгууль хийж чадахгүй бол шударга ёс  гэж ярих шаардлагагүй.  Сонгуулийн дүнтэй холбоотойгоор  ҮАБЗ яаралтай хуралдах ёстой.   Яагаад тойрог бүрт 15-20 мянган царцаа оруулсан бэ.  Шинэ эвслийн даргын хувьд гурав хоног хуульчидтай ажлын хэсэг байгуулж ажиллалаа. Аймшигтай мэдээллүүд ирсэн. Урьдын сонгуулиудад хурууны тэмдэглэгээ хийдэг байсан. Энэ жил яагаад хийгээгүй вэ. Яагаад эх баригч нам саналын хуудсыг дугаарлахгүйгээр энэ удаагийн сонгуулийг явуулсан бэ. Бие даагчдыг унагаахын тулд саналыг нь хоёр дахин унагаах хэрэг юун байв  гээд маш олон асуудалд хариулт авмаар байна. СЕХ-ны дийлэх нь МАНАН мафийн саварт бий. Монголын ард түмний сонгох, сонгогдох эрхийг хулгай хийж дээрэмдэж авлаа.  Бүх хар хайрцагнаас гарсан тоонуудыг нягталж, бүрэн тоолж сонгуулийг дахин хянах шаардлагатай. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол МАНАН-аас бусад бүх улс төрийн намууд дараагийн шатны улс төрийн тэмцэл рүү нэгдэн орно" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn