Т.САЙХАН
2020 оны парламентын сонгуулийг луйвар, булхайтай болсон гэж үзсэн нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчид яг одоо Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахаар цуглаад байна. Тэд сонгуулийн хар машиныг саналын хуудас буруу тоолсон, 90 мянган байхгүй сонгогчийг санал өгүүлэх маягаар МАН-ыг иргэдийн сонгох эрхэнд халдсан гэж үзэж байгаа юм. Ордны үүдэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын зарим нэр дэвшигчид, ШИНЭ эвслийн нэр дэвшигчид, бие даан нэр дэвшигч Т.Ганболд, М.Ичинноров, С.Мөнхчулуун, Т.Бат-Оргил нарын хүмүүс иржээ. Өнөөдөр буюу зургадугаар сарын 26-ны өдөр СЕХ-ноос нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар зарлаад байна. Ирэх даваа гаригт Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх товтой байгаа. Гэсэн ч нэр дэвшигчид саналыг дахин гараар тоолох эсвэл УИХ-ын сонгуулийг дахин зохион байгуулах шаардлагыг хүргүүлж байна.
Эх сурвалж:www.polit.mn