Т.САЙХАН

2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.  Тэрээр УИХ, Ерөнхийлөгчид хандан сонгуулийн дүнтэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэлээ.  Э.Бат-Үүл “Шүүхээс зургадугаар сарын 15-ны өдөр Да.Ганболдын өмгөөлөгчтэй холбогдсон байдаг. Ингэхдээ Да.Ганболд хаана байна вэ гэж асуухад өмгөөлөгч нь сонгуулийнхаа ажлаар явж байгаа гэж хэлээд дуудах ёстой юу гэтэл дуудах шаардлагагүй гэж шүүхийн зүгээс хэлсэн байгаа юм. Гэтэл ингэж хэлчихээд шүүхээс зургадугаар сарын 15-ны өдөр 10 тэрбум төгрөгийн барьцааг байршуулах ёстой гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд зургадугаар сарын 18-нд барьцаа өгсөнгүй гэж хэлээд шууд цагдан хорьсон. Өөрөөр хэлбэл, шүүхээс сонгуулийнхаа ажилд явж бай гэж хэлчихээд барьцаа нэхэж цагдан хорьсон. Ингээд сонгуулийг дуустал буюу өнөөдрийг хүртэл Да.Ганболд тэргүүтэй зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон хэвээр байна. Энэ нь шүүх институтийн зүгээс Монгол Улсын Үндсэн хууль мөн Сонгуулийн тухай хуулийг маш ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон.

Үүнийг эсэргүүцэж би өнгөрөгч бямба гариг С.Зориг агсны хөшөөний өмнө жагсаал цуглаан хийсэн. “Дарангуйлагчдыг давраагүй” тус цуглаанд оролцогчид СЕХ-нд мэдэгдэл хүргүүлсэн. СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга тухайн үед ч нотолж хэлсэн.”СЕХ-нд шүүхийн зүгээс эдгээр нэр дэвшигчийг цагдан хорих тухай ямар нэгэн зөвшөөрөл хүссэн асуудал СЕХ-нд ирээгүй” гэж хэлсэн.

Монгол Улсад сонгуулийн бүх үйл ажиллагааг Сонгуулийн хуулиар зохицуулдаг. Нэр дэвшигчийг баривчлан саатуулах гэж байгаа бол СЕХ-ноос зөвшөөрөл авах ёстой. Цагдан хорьсоор байгаад л сонгуулийг явуулсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn