Т.САЙХАН

УИХ-ын ээлжит сонгууль болж, урьдчилсан байдлаар МАН 62 тойрогт үнэмлэхүй ялалт байгуулжээ.  АН 12,  “Та бидний эвсэл” 1, “Зөв хүн электорат” 1, бие даагч нэг суудал авсан гэсэн дүн гараад буй.

Мөн сонгуулийн дүнгээр 13 эмэгтэй гишүүн сонгогдлоо.  2012 оны сонгуулиар 11 буюу нийт гишүүдийн 14.4 хувийг эмэгтэй гишүүн эзэлж байсан бол 2016 оны сонгуулиар хамгийн их буюу 13 эмэгтэй гишүүн парламентад ажилласан.

Найм дахь удаагийн сонгуулиар дахин урьдчилсан дүнгээр 13 эмэгтэй нэр дэвшигч тойрогтоо тэргүүлжээ. Үүнээс Б.Саранчимэг,  Д.Сарангэрэл, М.Оюунчимэг,  Г.Мөнхцэцэг нар улиран сонгогдсон  бол бусад нь шинээр УИХ-ын гишүүн болж байна. Мөн хоёр нь АН-аас гишүүнээр сонгогдлоо.

Тодруулбал,

  • Баянхонгор, 3-р тойрогт АН-аас А.Адъяасүрэн
  • Говьсүмбэр, Дуньговь, 6-р тойрогт МАН-аас Г.Мөнхцэцэг
  • Завхан, 9-р тойрогт МАН-аас Б.Баярсайхан
  • Сэлэнгэ, 13-р тойрогт МАН-аас Ч.Ундрам, Д.Өнөрболор
  • Баянзүрх, 22-р тойрогт МАН-аас Б.Саранчимэг
  • Баянзүрх, 23-р тойрогт МАН-аас Х.Булгантуяа
  • Сүхбаатар дүүрэг, 24-р тойрогт МАН-аас  Ц.Мөнхцэцэг
  • Чингэлтэй, 25-р тойрогт МАН-аас М.Оюунчимэг
  • Сонгинохайрхан, 27-р тойрогт МАН-аас Б.Жаргалмаа
  • Баянгол, 26-р тойрогт АН-аас  С.Одонтуяа
  • Сонгинохайрхан, 28-р тойрогт МАН-аас П.Анужин
  • Хан-уул, 29-р тойрогт МАН-аас Д.Сарангэрэл тус тус ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод байна.

Эх сурвалж:www.polit.mn