Б.НАМУУНТАМИР

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт өнөөдөр /06.24/ 07.00 цагт эхэлсэн. Санал хураалт орой 22:00 цагт дуусна.

Тэгвэл "Та бидний эвсэл" МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, хүү Э.Батшугарын хамт УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 14-р хэсэгт саналаа өглөө.

Н.Энхбаяр "Санал өгөх байруудад ажиглалт хийсэн ажилтнуудаас мэдээлэл авлаа. Харамсалтай нь хуучны яригддаг зөрчлүүдийн алдаа дутагдал хэвээрээ давтагдаж байна. Тухайлбал, нэг айлд амьдардаггүй олон хүнийг бичсэн, партизан дээр хүн зөөж байна гэсэн мэдээлэл ирлээ. Зөрчлүүдийн талаарх гомдлоо бид СЕХ-нд өгнө.  Миний хувьд Сүхбаатар дүүргийн сонгогчдынхоо нэгэн адил саналаа өгөхөөр ирлээ. МАН, АН-ын ажиглагчид бүтэн суух эрхтэй. Харин бусад нам эвсэлийн ажиглагчид 2-3 цагаар ээлжилж суух сонин зохицуулалт хийсэн байна. Энэ нь бидний ажиглах үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хүндрүүлж байна гэж үзэж байна. Гэсэн ч бид ажиглалтаа хариуцлагатайгаар сайн хийнэ. Түүнээс гадна, мэтгэлцээнгүй сонгууль дэлхийд байдаггүй.  Энэ удаагийн сонгуульд иргэд маш хариуцлагатай хандах учиртай. Иргэд ямар бодлогыг дэмжиж тэр нам, эвсэлийн нэр дэвшигчдээ саналаа өгөх ёстой. Шударга сонгууль болоосой гэж хүсэж байна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn