УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт Сүхбаатар аймагт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж байгаа Ч.Үл-Олдохын талаар олны танил эрхмүүд юу гэж хэлснийг хүргэж байна.

-“Та бидний эвсэл”-ээс Сүхбаатар аймагт Монголын нэрт сэтгүүлч Ч.Үл-Олдохыг нэр дэвшүүлсэн байна. Олон жил Монгол түмэндээ үнэнийг хэлж, улсынхаа төлөө, үнэн шударгын төлөө тэмцэж ирснийг монголчууд сайн мэднэ. Ч.Үл-Олдохтой би олон удаа уулзаж, ярилцлага өгч байсан болохоор сайн мэдэж байна. Энэ хүн олон удаа сэтгүүлчдийнхээ дундаас тэргүүний сэтгүүлчээр шалгарч, Монгол орныхоо шүтээн болсон Бурхан Халдун, Ноён уул, Сүхбаатар аймгийнхаа нутаг усны талаар бичиж бизнесийн зэрлэг дайралтаас хамгаалж, Монгол Улсынхаа ариун дагшин газар орноо дээдэлдэг ёс заншлынхаа талаар асуудал дэвшүүлж байсан. Монголд ийм л дуу хоолой хэрэгтэй байна.