Т.БАТСАЙХАН
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор БЗД-ийн АН-ын дарга Д.Пүрэвдавааг урьж, ярилцлаа.
-Та Баянзүрх дүүргээр овоглодог улстөрч. Энэ дүүрэгтэй ажил амьдралаа холбосон түүхээс хоёулаа яриагаа эхлэх үү?
-Би Баянзүрх дүүргийн унаган хүүхэд. Нэгдүгээр амаржих газар төрсөн.Цэцэрлэг, сургууль, оюутан ахуй цаг минь хүртэл энэ дүүрэгт өнгөрсөн. Манай гэр Сансарын түнел буюу тухайн үеийн нэршлээр бол Микрт байлаа. Одоо ч тэр хавиасаа нэг их холдоогүй. Баянзүрх дүүргийн ХIII хороололд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд улс төрийн идэвхи маань нэлээд нэмэгдсэн гэж хэлж болно. 2012-2017 оны хооронд дүүргийнхээ Засаг даргаар ажиллах боломж олдсон. 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байна. Зөвлөхийн хажуугаар Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, олонхийн бүлгийн даргаар ажиллаж, дүүргийн иргэдийн асуудалд анхаарал хандуулсан хэвээр байгаа.
-Мөн дүүргийнхээ АН-ын дарга байх аа?
-Тийм.
-Та АН-д хэзээ элссэн юм бэ. Ардчиллын үнэ цэнэ, мөн чанарыг мэдэрч эхэлсэн цаг хугацаа гэвэл?
-Ардчилал бол хүний эрх чөлөө, үзэл санааны суурь юм. Би ч тэгж хүлээж авсан. Арван жилийн ахлах ангийн сурагч байхаасаа энэ үзэл санааг сонирхож, дэмжиж ирсэн. Ээж маань эдийн засагч мэргэжилтэй. Надад нийгмийн харилцааг их энгийнээр тайлбарлаж өгдөг байсан. Жишээ, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэдэг зарим зүйл дээр оновчгүй, үр өгөөж муу байна. Улсын үйлдвэрийн газар 100 жилийн дараа л өртгөө нөхөж байна. Гутлын том үйлдвэрүүд ажиллаж байгаа ч иргэд гадаадын гутал худалдан аваад байна гэх мэт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны талаарх үзэл баримтлалыг надад суулгаж өгсөн.
Ардчилалд хөтөлсөн бас нэг хүн бол дунд сургуулийн ангийн найз М.Тулгат маань. Ардчиллын элч дуучин Д.Цогтсайхан агсны төрсөн ахынх нь хүүхэд. Найз маань надад ардчиллын талаар их зөв ойлголт өгсөн. Бид хамтдаа Ардчиллын төлөөх намуудын уулзалт, дугуйлангуудын лекц, ярилцлагуудыг нь сонирхож, очиж сонсдог байлаа. Тэр үеэс л ардчилал гэдэг зөв юм байна, нам төвтэй төр биш, хуулийн засаглалтай төр байх ёстой гэдгийг ойлгосон. Ардчилалд хөтөлсөн замнал гэвэл энэ. Яг албан ёсоор намд 2001 онд гишүүнээр элссэн. Батлахаа гардаж авснаасаа хойш л намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Сонгуулийн ухуулагчаас эхлээд л дүүргийн намын дарга болтлоо ажилласан байна.
-Зарим улс оронд мөрөөдөөд ч авч чадахгүй байгаа энэ ардчиллыг манайх үнэлэхгүй байгаад их харамсдаг. Би 2001 онд намаа бут ялагдсан байхад нь намын гишүүн болж ороод 2012 онд ялалтаа тэмдэглэхэд нь мөн адил тугаа өргөөд л зогсож байсан хүн.
-Та энэ хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргаар дөрвөн жил гаруй ажилласан. Олон асуудлыг шийдвэрлэсэн байх. Товч дурдахгүй юу?
-Дүүргийн Засаг дарга бол гүйцэтгэх албан тушаалтан. Дүүргийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлнэ. ИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга гэсэн хоёр даргатай. Улс төрийн албан тушаалтан гэх атлаа ерөөсөө л аж ахуйн ажил хийдэг. Намайг Засаг дарга болоход дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн асуудал үнэхээр хүндхэн байсан. Тэгээд хямд өртгөөр яг тохирсон байрлалд цэцэрлэг барих ажлыг эхлүүлсэн. Хүмүүс цэцэрлэг барина гэхээр уулын орой дээр ч юм уу, тохирсон байрлалыг олж чаддаггүй. Тиймээс зарим газарт нь зориуд газар чөлөөлөлт хийж цэцэрлэгүүд барьсан. Мөн тухайн үед бусад байгууллагууд нэг цэцэрлэгийг ойролцоогоор 1.5 тэрбум төгрөгөөр барьдаг байхад манай баг хамт олон буюу Баянзүрх дүүрэг цэцэрлэгийг нэг тэрбум төгрөгөөр барьж, жишиг болж байсан.
Нийслэлийн 33 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлыг хийсэн. Улсын сургууль хувийн өмчийн сургуулиас ялгарахгүй байх орчныг бүрдүүлэхийг хичээсэн. Сургуулийн давхрыг нэмж, спорт заал, усан бассейнтай болгосон. Энэ нь улсдаа бараг анхны цогц сургууль болж чадсан. Өнөөдөр 33 дугаар сургууль улсын хэмжээнд жишиг сургууль болчихлоо шүү дээ. Түүнчлэн дүүрэг маань гэмт хэргийн гаралтаараа нэлээд дээгүүр ордог байв. Үүнийг бууруулахын тулд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг хийсэн. Мөн гэр хорооллын гудамж талбайн дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байлаа. Санаачилсан ажил маань өнөөдөр ч гэсэн үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн амьдрах орчныг сайжруулсан үр дүнтэй ажил болсон гэж боддог. Энэ мэтчилэн эрүүл мэнд, боловсролын салбарт нэлээд сэтгэл зүтгэл гаргаж ажилласан.
Би өөрөө сагсан бөмбөгийн спорт сонирхдог. Дүүргийн хэмжээнд лигийн тэмцээнд зохион байгуулж, ялсан баг нь Польш улсын Плотцк хотод очиж, тухайн хотын лигийнхэнтэй нөхөрсөг тоглолт хийж, найз нөхөд болцгоогоод л ирдэг байлаа. Баянзүрх дүүргийн брэнд болсон ажлыг эхлүүлж, хүүхэд залуучуудыг спортод хайртай, дуртай болгох нөлөөллийн ажил маань ч амжилттай болсон гэж боддог. Энэ мэтчилэн бодож, санасан үйл хэрэг маань эхнээсээ бодит ажил хэрэг болж Баянзүрх дүүрэг маань иргэддээ нээлттэй дүүрэг болж байлаа.
-Та 2001 онд АН-ын гишүүнээр элсэж байжээ. Ирээдүйгээ хэр холоор төсөөлж байв. Ямар амбицтай байсан бэ?
-2000 онд АН-ын хувьд хэцүүхэн жил байсан шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд хүмүүс манай намыг тоодоггүй байсан. Олон жил дарааллаад ялагдчихаар дүүргийн хэмжээнд нэр дэвших хүн ч олдохгүй болтлоо доройтсон. 2000, 2004, 2008 он гээд ташираараа ялагдсан. Тухайн үед би энэ намыг бүх шатанд нь ялахыг харах юмсан гэж мөрөөдөж байлаа. Миний мөрөөдөл удалгүй 2012 онд биелсэн. Бид дүүрэг, нийслэл, УИХ, Ерөнхийлөгч гээд бүх шатанд ялсан. Ер нь намд орсон үндсэн шалтгаан нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэх үзэл баримтлал маань байсан. Мөн үгээ хэлэх, өмчтэй байх эрх чөлөөг ардчилал л олгосон шүү дээ. Үүнийг хүмүүс сайн ойлгохгүй, ардчиллыг бүдэгрүүлж байна.
Зарим улс оронд мөрөөдөөд ч авч чадахгүй байгаа энэ ардчиллыг манайх үнэлэхгүй байгаад их харамсдаг. Би 2001 онд намаа бут ялагдсан байхад нь намын гишүүн болж ороод 2012 онд ялалтаа тэмдэглэхэд нь мөн адил тугаа өргөөд л зогсож байсан хүн. Хувь хүн талаасаа ч Монгол Улс ардчилсан улс байх ёстой гэсэн бодолтой. Хүн амьдрахад хамгийн таатай орон байгаасай, Канад, Австрали, Скандиновын орнууд шиг хөгжөөсэй гэж хүсч зогссон. Ардчилсан биш орнуудад хувь хүн амьдрал, үзэл бодлыг дээдэлдэггүй. Тэгэхээр ардчилал гэдэг зөв гэдгийг дэлхий даяараа мэдэж байгаа байх. Гэтэл Монгол өнөөдөр өндөр ардчилалтай орон ч гэлээ бэхжүүлж чадахгүй байна. Үүнийг бэхжүүлэхийн төлөө л зогсож байгаа хүний нэг.
-Ерөнхийлөгчийн байгаль орчин, хот хөдөөгийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан Зөвлөхөөр ажиллаж байна.
-2016 оны сонгууль их сонин болсон л доо. Улс, нийслэлд МАН дийлэнх олонх болсон. Харин Баянзүрх дүүрэгт эсрэгээрээ АН ялалт байгуулсан. Танай багийнхны ажлын үзүүлэлт үү?
-Тийм ээ. Нөгөө талаар 2016 оны орон нутгийн сонгуульд бид зөв хүнээ дэвшүүлсэн. Ер нь намууд яавал ялалт байгуулдаг вэ гэхээр оновчтой, олны итгэлийг хүлээж чадахуйц, тэдэнд таалагдах, зөв бодлого барьдаг зөв хүмүүсээ л дэвшүүлэх нь чухал байдаг. Нам гэдэг өөрөө хүний олонлог. Тийм учраас боловсон хүчний нэгдсэн бодлого чухал. Зөв хүнээ гаргаж чадаж л байвал нам ялдаг л гэдгийг харуулсан. Тэгэхээр бид 2016 онд орон нутагт зөв хүмүүсээ санал болгож чадсан, харин УИХ-д оновчтой нэр дэвшилт болж чадаагүйд хамаг учир байгаа юм.
-Ер нь Баянзүрхийн АН-ынхан харьцангуй залуу хүмүүс байдаг шиг санагддаг?
-Тийм шүү. Төлөөлөгчдийн ихэнх хувийг залуучууд эзэлж байна. Тэр ч утгаараа эрч хүчтэй, юунаас айж эмээлгүй, зоригтой ажиллаж ирсэн. Мөн дүүргийн маань 60 гаруй хувь нь 40-өөс доош насныхан байна. Тэдэнд залуучууд л үйлчлэх ёстой. Энэ нийгэмд залуучуудын дуу хоолой, үүрэг хариуцлага асар их гэдгийг манайхан харуулж үр дүнтэй ажилласан гэж боддог шүү.
-Та Баянзүрх дүүргийн Засаг даргын ажлыг өгөөд Ерөнхийлөгчийн багт тодруулбал, зөвлөхөөр ажилласан. Тэнд очоод юу хийв?
-Ерөнхийлөгчийн байгаль орчин, хот хөдөөгийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан Зөвлөхөөр ажиллаж байна. Би шийдвэр гаргах төвшний хүн биш. Хариуцсан салбарынхаа мэдээллийг нэгтгэх, эрэл хайгуул хийх чиглэлд ажиллаж байна. Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр нэлээд ажиллалаа. Мөн орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулсан гээд тэнд бас зүгээр суугаагүй ээ.
-2016 оны орон нутгийн сонгуульд бид зөв хүнээ дэвшүүлсэн. Ер нь намууд яавал ялалт байгуулдаг вэ гэхээр оновчтой, олны итгэлийг хүлээж чадахуйц, тэдэнд таалагдах, зөв бодлого барьдаг зөв хүмүүсээ л дэвшүүлэх нь чухал байдаг.
-УИХ-ын сонгууль болох гэж байна. Нам эвслээс нэр дэвшигчид тодорлоо. Дээр та зөв хүн нэр дэвшүүлэх тухай ярьсан. Намуудын хувьд зөв хүмүүсээ өрсөлдөөнд оруулж чадав уу?
-Хүмүүс аливаа асуудалд намын удирдлагыг буруутгах хандлагатай байна. Уг нь тийм биш юм. Ерөөсөө тогтсон хуулийн зохицуулсан заалт байхгүй учраас л нам дотоод журмаараа сонгон шалгаруулалтаа явуулсан хэрэг. Сая АН-д ч нэлээд асуудал үүслээ шүү дээ. Миний хувьд сонгон шалгаруулалтыг хуулиар тогтоох ёстой юм байна гэж бодсон. Эсвэл намууд нэгдсэн дүрэм журамтай байх ёстой. Тэгэхгүй бол улс төрийн хувьд үнэхээр ойлгомжгүй байдалд орж байна. Иргэд сонгогчид маань Үндсэн хуулиар хүлээсэн сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой. Энэ эрхээ эдлэхээр дөрвөн жил сонгогдсон хүн нь юу хийж байгаа нь тодорхойгүй. Тэгээд сонгууль ойртохоор юу хамаагүй бичээд тайлан гээд шидчихдэг. Энэ бол нэг гажуудал. Уг нь УИХ-ын гишүүн долоо, долоо хоногоор тайлангаа тавьж байх ёстой юм. Тэдэнд дөрвөн жил таг чиг байх эрх байхгүй. Цаашид ингэмээргүй байна. Өнөөдөр ХХI зуун. Техник технологи хөгжөөд мэдээллийг бол цахимаар л авчихаж болдог. Энэ бүхнийг хуульчилмаар байна. Болдог бол бүх намууд нэг дүрэмтэй баймаар байна. Тэгвэл шударга биш нэр дэвшилт гэж байхгүй болно. Иргэдийн сонгох эрх гэдэг ардчилсан орны хамгийн том үзүүлэлт. Гэтэл зүүний үзэлтэй намууд эрх барихаараа хүний мэдэх эрхэнд халдаж, сонголтгүй сонгууль тулгах явдал их гардаг боллоо.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ сарын 25-наас хэрэгжиж эхэллээ. Дархан, Эрдэнэт хотын статустай боллоо. Дүүргийн хувьд ямар нэгэн зохицуулалт байгаа юу. Та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулиар зоригтой өөрчлөлтүүдийг хийж болох байлаа. Гэтэл тэгж чадсангүй. Их бөөрөнхий өөрчлөлтийг хийсэн. Хүн ам, газар нутагтай хамарсан хуулийн зохицуулалтууд баймаар байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэг 340 мянган хүн амтай, Багахангай гурван мянган иргэнтэй. Хоёулаа дүүрэг. Яагаад бүх зүйл нь ижилхэн байгаа юм. Аймгууд нь нийслэлтэй ижилхэн. Тэнд ажилладаг хүмүүсийн ачаалал, амьдрах орчин өөр байхад цалин нь ижилхэн. Энэ нь өөрөө бас нэг гажуудал. Тэнцвэртэй бодлого явуулж чадахгүй байгаагийн нэг илрэл.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.29 БААСАН № 106, 107 (6331, 6332)