Т.САЙХАН

Хотын дарга асан Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нар 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээ мэдэгдээд байсан билээ.  Тэгвэл улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж АН-ын зүгээс тэднийг дэмжиж оролцохоо илэрхийлсэн байна.  Тэднийг дахин  АН-ын Үндсэн бодлогын хорооны гишүүнээр сонгогджээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн тухайд намын гишүүнчлэл нь хэвээр байсан ч АН-н даргын ахлах зөвлөх З.Энхболдтой сонгуулийн нэг тойрогт нэр дэвшихээ илэрхийлээд байсан юм.  Харин С.Баярцогтыг оффшор дансны асуудалтай холбогдуулан 2016 онд намаас дөрвөн жилийн хугацаатай хасаж байсан юм. Энэхүү хугацаа дуусгавар болсны дээр С.Баярцогт намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлт гаргаснаар намын анхан шатны байгууллагаас ҮБХ-ны гишүүнээр сонгосон байна.

Түүнчэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянгын гишүүнчлэлийг сэргээсэн байна. 

Мөн дээрх гурван хүнээс гадна "Bloomberg" телевизийн захирал Э.Долгионыг АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгожээ.   

Тэгэхээр Э.Бат-Үүл, С.Баярцогт, Г.Уянга, Э.Долгион нар УИХ-ын сонгуульд тус намаас нэр дэвших бололтой.

Эх сурвалж:www.polit.mn