Т.САЙХАН
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилохыг гишүүдийн олонхи дэмжлээ. Мөн тус банкны дэд ерөнхийлөгчөөр "Үндэсний давхар даатгал" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг томиллоо.
Г.Дөлгөөн нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ.
Боловсролын байдал:
- 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
- 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр
Ажилласан байдал:
- Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/
- Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016
- Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд тус тус ажилласан байна.
Г.Энхтайваны хувьд Арканзасын их сургуулийг Бизнесийн удирдлага, Oxford-ийн их сургуульд эдийн засаг, Лондоны их сургуульд хуулийн чиглэлээр магистр хамгаалсан байна. Санхүүгийн зохицуулах хороонд шинжээч, ахлах мэргэжилтэн, ГХЯ-нд мэргэжилтэн, Bank of America-д шинжээчээр тус тус ажиллаж байгаад Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ.
Эх сурвалж:www.polit.mn