А.ДОРЖХАНД

Хэнтий аймгийн музейтай хамтран тус аймгийн орон нутгийн музей дахь ховор нандин үзмэрүүд болон байгалийн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байгаа билээ.Харин энэ удаагийн цувралаар “эмийн манхаг”-ийн талаар танилцуулж байна. Хуучин цагт оточ маарамбууд хэрэглэдэг байсан ба манхагт арьсан уут, тунгийн халбага,хануур. Төөнүүрийн зүү,хутга зэрэг зүйлсүүд багтдаг байсан байна. Мөн монголчууд оточийг найман настайгаас нь эхлэн 20 жил сургаж,шалгалт  авсаны хойно хүн эмчлэх эрхийн олгодог байсан байна. Харин энэхүү эмийн манхагын тухайд XIX-XX зууны үед хамаарагдах юм. Гараар ширж оёсон, даавуун тан агуулах хуниастай, дугуй хэлбэртэй юм. Манхаг нь дотроо 17 ширхэг замбайн гурил хийх савхи,илгээр хийсэн ууттай эм тангийн зүйлүүд байх ба  уутны амсарыг  хумин боож. заримд нь пайз зүүсэн байна. Эдүгээ нэгэнт ховордож буй эд өлгийн зүйлсд зүй ёсоор орох юм.

ЭХ сурвалж: www.polit.mn