Т.САЙХАН

Дэгийн тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт өргөн барьсан  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор 15 бүлэг 126 зүйлтэйгээр шинэчлэсэн байна.  Хуулийн төслийн онцлох заалтуудын талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өнөөдөр /04.27/ мэдээлэл хийв.  Дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөс онцлон хүргэж байна.

  • Анхдугаар чуулганыг зохион байгуулахдаа таваас дээш гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, насаар хамгийн ахмад нь ахална. 
  • Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, Засгийн газрын гишүүн тангараг өргөх зарчимд, УИХ Засгийн газрын гишүүдийг томилохгүй ч нэг бүрчлэн танилцуулж, асуулт асууна. 
  • Аливаа хуулийн төслийг дөрвөн үе шаттайгаар батална. Хэлэлцэх эсэх, олон нийтээс санал авах шаардлагатай бол авах бөгөөд анхны хэлэлцүүлгээс өмнө саналыг авна. Мөн хуулийн төсөл бусад хуультай нийцсэн эсэх талаар эрхзүйн дүгнэлтийг гаргадаг болно. 
  • Үүнээс хамгийн чухал нь буюу хууль батлах босгыг хоёр дахин өндөрсгөж өгсөн байна. Одоо 39 гишүүнээр ирц бүрдэж, түүнээс дийлэнх нь дэмжсэнээр хууль баталж буй. Тэгвэл хуулийн төсөлд дэмжсэн гишүүдийн тоо 39+ байхаар тусгажээ.

Эх сурвалж:www.polit.mn