А.ДОРЖХАНД

Төв аймгийн музейтай хамтран байгалийн болон орон нутгийн ховор нандин дурсгалуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн цувралаар тус аймгийн Баян суманд орших хүн чулууны талаар хүргэж байна. Манай оронд эртний аймгуудын олон хүн чулууны дурсгал оршдог билээ. Тэдгээриин нэгэнд энэ дурсгал зүй ёсоор орох юм. Сумынхаа төвөөс 60 кмт орших ба  Өгөөмөрийн хөндий гэж нэрлэглэх газар байрлах хүн чулуу нь эртний Түрэгийн үеийн дурсгалд хамаарагддаг байна. Уг хүн чулууг наран зүгт харуулсан нь эртнээс нүүдэлчин удамтай монголчууд нарыг ихэд эрхэмлэдэг байсантай холбоотой ч гэж ойлгож болох юм.Хүн чулууг тойроод  чулуун хашлагатай тусгай сууринд байрлуулсан байна. Эдүгээ энэ чулууны толгойн хэсэг нь үгүй болж их биеийн доод хэсэг нь үлджээ.

Эх сурвалж: www.polit.mn