Т.САЙХАН

АН-ын лидерүүдийн нэг,  Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээ мэдэгдэв.  Түүнийг АН-аас хассан хэмээн ярьдаг ч албан ёсны шийдвэрийг танилцуулаагүй юм.  Тэгвэл энэ сарын 21-нд намын дарга С.Эрдэнэд хандан намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлага  хүргүүлжээ.  Гэсэн ч хариу ирүүлээгүй байна.   Энэ талаар  Н.Алтанхуяг “ Хариу ирээгүй учраас С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс дөрөн жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө нотоллоо.  АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч та нартайгаа хамтдаа зүтгэнэ” хэмээн тэр өөрийн албан ёсны цахим хуудастаа бичжээ.

Эх сурвалж:www.polit.mn