Т.САЙХАН

 Хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 25-аас өмнө аливаа нам, эвсэл сонгуульд оролцох эсэхээ СЕХ-нд албан ёсоор мэдүүлэх учиртай. Тэгвэл өнөөдөр /04.24/ өглөө 10.00 цагт  “Та бидний эвсэл” –ээс сонгууль оролцох хүсэлтээ хүргүүллээ. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяан, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, доктор Л.Мөнхсайхан нар 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэл оролцоно гэдгээ мэдэгдэж, холбогдох баримт бичгээ СЕХ-ны удирдлагуудад гардуулав.

Түүнчлэн  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг,  МУНН-ын дарга Б.Батболд,  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга тэргүүтэй хүмүүс ирсэн байв.   Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярын байр суурийг сонслоо. 

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр: 

-Бид өнөөдөр том алхам хийх гэж байна. МАН хөл хорио тогтоож байгаад ард түмэнтэй уулзуулахгүй өөрсдийгөө сонгуульд ялуулна гэж бодоод байх шиг байна. Гэхдээ ард түмэн өөр бодолтой байна. Бид хүчирхийлэгчдээс, 60 тэрбумчдаас, ЖДҮ-чдээс, оффшорчдоос, Эрдэнэтийг зарсан хүмүүсээс, Тавантолгой, Оюутолгойг худалдсан улсаас салах сонголтыг 2020 онд хийнэ. Манай эвсэл  нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн хүн бүрт орон сууцтай болгоно гэж амалсан. Үүнийг хэрэгжих бололцоотой гэж бодож байна.  Монголын байгалийн баялаг дээр хөндлөн суудаг хүмүүс өөрсдөө хүн хөнөөчихөөд, байгалийн баялаг худалдчихаад, хууль бус тендер авчихаад, хүн хүчиндчихээд, албан тушаал эрх мэдэл наймаалцчихаад сонгуульд оролцож болдог. Намайг хэлмэгдүүлж шүүхээр ялалчихаад шүүхийн ялтай гэдгээр сонгуульд оролцуулахгүй боодог хууль санаачилсан. Цэц үнэхээр шударга юм бол хүнийг бүх насаар нь сонгох сонгогдох эрхийг хааж болохгүй гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn