Т.САЙХАН

УИХ-ын чуулганы баасан /2024.11.29/ гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.  Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих, эсэх санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 58.8 хувь нь уг  саналыг дэмжлээ. Төслийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. 
Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг хэлэлцэж байна. 

Эх сурвалж:www.polit.mn