А.ДОРЖХАНД
Төв аймгийн байгалийн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байна.Энэ удаагийн цувралаар хийдийн талаар хүргэж байна.XVII зууны үеэр ихээр дэлгэрч байсан шарын шашинтай холбоотойгоор энэхүү хийд байгуулагдажээ. Уг хийдийн шавийг тавихаар Халхын анхны Донхор Манзушир хутагт Агваанлувсанжамбалданзан тангадын долоон ламын хамт явахдаа цагаан чулуугаар сийлсэн "Цагаан өвгөн", хаш чулуу "Найдан" бурхан олсонд билэг шинж үзэгдлээ хэмээн бэлэгшээж тус газарт шавийн тавьжээ. 1747 онд он буюу улаагчин туулай жил чулуугаар зассан тавцанд түүхий тоосгоор өрж шавардан шохойдсон 80 жан хэмжээтэй түвд хэлбэртэй 100-300 лам ном хурдаг хийд болсон байна. Мөн хүрээ хийдийнхээ төв хэсгийг гал голомт гэж үзээд түүнээс хойших дэвсгэр дэхь хад цохионд бурхадын дүрийг сийлсэн байна. Эдгээр бурхадыг нэрлэвэл "Богд Зонхов" "Цагаан Өвгөн" "Оточ Манал" "Мял Богд" "Бурхан Багш" үүнээс гадна цагаан ногоон Дарь эх зэрэг бурхадыг тухайн үеийн урчууд сийлж үлдээсэн байна. Өдгөө энэ хийдийн сүм дугануудын буурь, туурь нь үлдэн хоцорчээ. Энэхүү үнэт дурсгалаа аймгийн музейн ажилчин албан хаагчид өөрийн нөөц бололцоог дайчлан байгалийн хүчин зүйлс болох салхи шуурга борооноос хамгаалах ажлуудыг хийсээр байгаа юм байна.