А.ДОРЖХАНД
Төв аймгийн музейн үзмэрүүдийг цувралаар хүргэж байна.Энэ удаагийн цувралаар тус аймгийн музейд байх ганзай буюу Монголын сүм хийд болон уран барилгын дурсгалд цөөвтөр үлдсэн дурсгалын талаар хүргэх гэж байна. Уг дурсгал XVII-XVIII зууны үед хамаарагдах 1958 онд энэ бүтээлийг музейн үзмэрт авчээ.Энэхүү ганзай нь догшиг бурхан сахиусын лагшингаас бусад бүх дүрслэгдэх ёстой дүрслэлүүдийг багтаан харуулжээ.Үүний зэрэгцээ шашны зан үйлийн бэлэгдэл, тахил зэргийг багтаан харуулдаг.Ганзайг урлахдаа өнгө өнгийн торго дурдангаар нааж, торгон утсаар зүү ороож, зээгт наамалын аргаар урладаг байна.Үүнээс үзэхэд ганзай зургийг бүтээхэд ихээхэн нарийн ур шаарддаг байна.Үүнтэй нэгэн ижил дурсгал Баянхонгор аймгийн Галуут сумын Чин сүжигт Номун хааны хийдийн Балданлхам шүтээнтэй дуган дотор байдаг байна.
Эх сурвалж: www.polit.mn