А.ДОРЖХАНД
Төв аймгийн байгалийн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байна.Энэ удаагийн цувралаар тус аймгийн Баян суманд орших хүн чулууны талаар хүргж байна. Энэ чулууг сайн ажиглавал хар өнгийн боржин чулуугаар эрэгтэй хүний цээж болон толгойн хэсгийг болхидуу байдлаар цоолборлож дүрсэлсэн байна. Мөн зүүг гартаа хундага цээжиндээ барьжээ. Гарын хуруунууд болон хоёр чих зэрэг нь тодорхой харагдахаас гадна нүүрний хэсэг дэхь хацар, нүд, хөмсөг,хамар ам болон сахал зэргээр нь тодорхойлбол эртний язгууртан хүний шинжийг бүрдүүлсэн байна гэж үзэж болохоор юм. Энэхүү хүн чулууны өндөр нь 93 см юм.Харин үүний зэргэлдээ 14 метрийн зайд эмэгтэй хүнийг дүрсэлсэн хүн чулуу орших ба энэ хүн чулуу нь хоёр гартаа хундага барин цээж тушаанаа мөн л барисан байх аж. Нүүрний хэсэг нь тод бөгөөд түүний дотор баруун нүдний хөмсөг нүдний уртаас илүү гаргасан байдалтай дүрслэгджээ. Энэхүү хоёр хүн чулуу нь сумын төвөөс баруун хойд зүгт 23.3 кмт зайд байдаг байна.
Эх сурвалж: www.polit.mn