А.ДОРЖХАНД

Төв аймгийн музейн үзмэрүүдээс цувралаар хүргэж байна.Энэ удаагийн цувралаар шинэс модоор хийсэн шанагыг танилцуулж байна. Шинжлэх ухааны хэлэнд Шинэс гэж нэрлэдэг боловч монголчууд ихэнхдээ хар мод хэмээн нэрлэж иржээ. Харин баруун монголд Харгай гэж нэрлэдэг бөгөөд Харгай модноос гоёлог нь көөркий Харзын уснаас тангалаг нь көөркий хэмээн дуулдаг дуу ч байдаг байна. Мөн шинэс мод нь ойн 63,1 хувийг эзлэдэг юм. Энэ мод нь намараа гөвж өвөл болохоор нүцгэрдэг юм.Харин энэ модон шанаганы тухайд ямар нэг уран хийцгүй, энгийн, шинэсний ураар ухаж хийсэн бөгөөд онцлог шинж нь 8 л багтаамжтай том хэмжээтэйд оршино. “Хэрлэнгийн хөгшин хүрээний” сан жасад лам нарын цав хийхэд зориулан урлагдсан шанага юм. Энэхүү хүрээ нь түүхэнд судлагдсанаар 10000 мянга орчим лам хурдаг байсан гэж бичигдсэн байх нь бий. Лам нарын манз цав гэдэг нь лам нарын зоог барихыг хэлдэг ажээ. Шинэс модны наслах хугацаа нь сэрүүн жавартай орчинд ойролцоогоор 200- аад жил насалдаг байна.Төв аймгийн Мөнгөнморьт сумаас уг үзмэрийг 1959 оны үзмэр цуглуулгаар авчирсан бөгөөд өдгөө ч орон нутгийн музейд бий.

Эх сурвалж: www.polit.mn