“Зууны мэдээ” сонины цахим хувилбар болох zms.mn сайт нь “Монгол өв соёл” буландаа монголчуудын адуун соёлын талаар Монгол Улсын Тод манлай уяач, гавъяат малчин Д.Ононгоос цуврал ярилцлага аван хүргэж байна. Энэ удаагийн цувралаар хурдан морийг хэрхэн хусах талаар хүргэж байна.
-Морь уяна гэдэг бол аль болох адуугаа хайрлахыг хэлнэ. Одоо бол залуучууд хотонгийн хошуугаар хийсэн хусуур их зүүх болж. Энэ нь адуунд их зохимжтой биш яагаад гэвэл нэг амьтаны амь тасалж нөгөөг нь хусна гэж байхгүй шүү дээ. Хусуурыг хус, хулсан модоор ихэвчлэн хийдэг. Гоёлийн хусуур гэж наадмаар зүүдэг хусуурыг хэлнэ. Энэ нь сийлбэртэй гоёмсог байх ба сойтог,хөхөл сүүлнийхээ боолтыг зүүнэ.Сийлбэр нь ихэвчлэн дөрвөн хүчтэн, найман тэмдэг бүхий хээтэй байдаг. Харин наадмаас бусад үед түрүүнийхээ хусуураар хусна. Хурдан морийг хусахад учир их бий. Адууны хэлбэр хийцнээс болоод морины нуруу өөр өөр байх ба арьс нь нимгэн зузаанаас шалтгаална. Ир багатай хусуураар аль болох хусах хэрэгтэй учир нь хусахын тоогоор морины мах хорогдож байдаг.Уралдаж ирсэн морины гэдсийн мөн цээжийг нь сайн хусах хэрэгтэй.Ингэснээр суга нь бүрэн тэнийдэг. Давхар уяатай мориний зоог сайн хусаж байх нь сайн байдаг. Хайлмагтсан зоотой, давхар матаас ихтэй, махны чанар зөөлөн эм махтай адууг ийм адууг их хусах хэрэггүй байдаг. Ийм адуу давхар уяанд тийм ч сайн хурдалдаггүй. Тиймээс зооны махыг их хөдөлгөвөл тухайн адууны хурд буурах магадлалтай.Бөгтөр матаас ихтэй, яргай махтай, арьс зузаантай адуу бол давхар уяад илүү сайн хурдалдаг. Учир нь ийм адуу хол замд цуцаа бага байдаг бөхөөр бол барилдаан удах тусмаа чангардаг бөхтэй зүйрлэж болно.Ийм адууг илүү сайн хөлсийн хусах хэрэгтэй байдаг. Хурдан морины хөлс нь уяанаасаа хамаарч хэд хэдэн янз шүүсэн, хөөсөн, өөхөн, тосон, сувдан гэх мэт. Үүнийг буулгахдаа уяач хүн гэдэс өвчүүг нь сайн хусаж гэдэснийх нь хөндүүрийн авч эдгээр зүйлсийг анхаарах нь чухал.
Эх сурвалж:www.zms.mn