Б.СОЛОНГО

Монгол Улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулгыг АНУ-ын Ерѳнхийлѳгч Д.Трамп Цагаан ордны үүдэнд угтан авсан юм. Хэвлэлийнхний хувьд хѳтѳлбѳрийн дагуу зѳвхѳн зураг авч, бичлэг хийх байсан ч ерѳнхийлѳгч Д.Трамп нээлттэйгээр харилцаж сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэрээр эхлээд “Монголчууд дайчин сайн бѳхчүүдтэй. Би Японд очихдоо Монголд сумогийн дѳрвѳн их аварга байдаг гэж сонссон юм. Тэдний нэг нь айлчлалын багт цуг ирсэн байна. Бидэнд дайчин аваргууд хэрэгтэй” гэв. Айлчлалд зориулж Монгол Улсын Ерѳнхийлѳгчѳѳс Д.Трамп ерѳнхийлѳгчийн хүүд морь бэлэглэсэн. Энэ талаар “Та Монголоос бэлгэнд авсан морио харсан уу. Нэр ѳгсѳн үү?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Зургийг нь харсан. Сайхан адуу байна лээ. Ялалт гэж нэрлэсэн” гэж хариулаад Цагаан ордны “Зууван” танхим руу оров.

Эх сурвалж: www.polit.mn