Т.САЙХАН
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгах саналаа УИХ-д хүргүүлжээ. Тэрээр саналдаа
1. Одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгож нэмэгдүүлэх
2. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох
3. УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгож байх.
4. Нам байгуулах доод босгыг нэмэгдүүлж 10 мянган хүн болгох, үүнийг Үндсэн хуульд тусгахаар Ерөнхийлөгч санал хүргүүлсэн байна. Одоо улс төрийн нам байгуулах босго 800 хүн байгаа юм.
5. Улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох санал гэх мэт тодорхой саналуудыг хүргүүлжээ.
Эх сурвалж:www.polit.mn