С.САРУУЛ

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг шалгаж эхэлсэн. ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтэсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүнийг шалгаж дуусчээ. Хэргийг Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл, өчигдөр Б.Хурц нартай холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж, гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 23-ны 10:00 цагт хийхээр товложээ. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Б.Содномдараа, Т.Чимгээ нараас гадна С.Зориг агсны гэргий Б.Булган өмгөөлөгчийн хамт оролцсон байна.

Эх сурвалж: www.polit.mn