Т.САЙХАН

УИХ-ын хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг нээлээ. Ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс гадна 13 асуудлыг хэлэлцэхээр болов.  Энэ дотор Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын тайлан, дүгнэлтийг  хэлэлцэхээр болжээ.  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавгаар ахлуулсан ажлын хэсэг нэг жил гаруйн хугацаанд Оюутолгойн гэрээнд шалгалт хийсэн байдаг.  Түүнчлэн гэрээний зарим зүйл заалтад зайлшгүй засвар оруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа.  Харин Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Риотинто группээс гэрээнд ямар ч засвар хийхгүй гэсэн байр суурь илэрхийлээд байгаа.  Тэгэхээр энэ асуудлыг парламент хэлэлцэж тодорхой шийдвэрт хүрэхээр болсон бололтой.   Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтээс гадна АТГ-аас Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалт,  Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн дүгнэлт  ҮАБЗ болон парламент дээр гацчихаад байгаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn