Т.САЙХАН

Эрх баригч намынхан  Үндсэн хуулийг “хүчээр” өөрчлөхөөр ажиллаж байна. Одоогоор УИХ-ын гишүүд намынхаа даалгавраар тойрогтоо ажиллаж, сонгогчиддоо Үндсэн хуулийн төслийг танилцуулж байгаа.   Тэд мэдээж ард түмний олонх дэмжлээ гэсэн саналыг авч ирэх нь тодорхой.  Түүний араас парламент ард түмний  хүсэлтээр Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байна хэмээн “жүжиглэж” энэ өөрчлөлтийг хийх байх. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөх асуудлын  гол дүрд МАН-аас хоёр хүн тоглож байна.  Түүний нэг нь  Үндсэн хуулийн эх баригчаар тодроод байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан.  Тэрээр өөрийгөө хоёр дахь  Б.Чимид багш хэмээн бодчихсон яваа.

Б.Чимэд багш 1992 оны Үндсэн хуулийн эх баригчаар ажилласан билээ.  Энэ чухал үйлсэд тэрээр сэтгэлээ зориулан ажилласан гэдгийг хэн бүхэн мэднэ.  Одоо хуулийн салбарынхан  Б.Чимид багшийг Үндсэн хуулийн эцэг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Харин хэдэн жилийн дараа Д.Лүндээжанцан гишүүнийг ингэж хүлээн зөвшөөрөх нь юу л бол доо.  Магадгүй Үндсэн хуулийг дордуулсан өөрчлөлтүүдийг эх барьж авсан хэмээгдэх вий дээ.

Б.Чимэд багшийн хувьд амьд сэрүүн байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд байр сууриа илэрхийлж байжээ.  Тэрбээр “ Эрх баригч улс төрийн хүчнүүд улс орны хөгжил дэвшил мухардалд орсныг Үндсэн хууль руу улайм цайм чихэх боллоо. Бүр сүүлдээ шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулахын өмнө УИХ-д суудалтай эрх баригч улс төрийн намуудын тохиролцоо Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулна гэсэн зөвшилцөлд хүрэв. Энэ бол хуумгай, магадгүй улс оронд тааварлахын аргагүй аюул нүүрлүүлж болох болчимгүй алхам байж мэднэ” хэмээн бичиж үлдээжээ.

Түүний энэ үгийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тодрох гэсэн Д.Лүндээжанцан гишүүн уншсан нь лавтай.  Ер нь Үндсэн хууль өөрчлөх асуудал нь хэн нэгний тодрох асуудал, амбиц  дээр тогтдоггүй л дээ.  Уг нь…

 Эх сурвалж:www.polit.mn