Т.САЙХАН
УИХ гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгөхөөр болсон байна. Мөн хар тамхины хэргийг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцэх бөгөөд хар тамхитай холбоотой 36 төрийн алба хаагч, тусгай алба хаагч, дипломат алба хаагчийн нэрсийн жагсаалт гаргаж, цэвэрлэгээ хийнэ. Хар тамхины хэргийн цаана ТЕГ-ын дарга асан Б.Хурц байна гэсэн мэдээлэл ирсээр байна гэдгийг Ж.Батзандан гишүүн хэлж байлаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа цугласан хоёр удаагийн жагсаал болоогүй бол өнөөдрийн тэмцэл ордны хананд цуурайтаад өнгөрөх байсан. Баяр наадам болох гэж байгаа учраас үүнийг далимдуулан олон муухай зүйл хийдэг жишиг байдаг. Бид уйдаж, өрөвдөж, тэмцлээ сулруулж болохгүй. Бид хамтдаа жилийн хугацаанд эхлүүлсэн томоохон хэрэг шүүхийн шатанд явна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn